Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-04-26
Дугаар 181
Хэргийн индекс 016/2012/0174/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ
Зүйл хэсэг
Улсын яллагч Д.Нямсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хотгойд овогт Бурмаагийн Мөнх-Эрдэнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Баярмаа нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

 ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.