Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-03-17
Дугаар 127
Хэргийн индекс 016/2012/0125/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч Т.Болдбаатар
Зүйл хэсэг
Улсын яллагч Х.Тамир
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Шаргачин овгийн Туяасайханы Болдбаатарыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Болдбаатарыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Болдбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Ялтан Т.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт  зааснаар ялтан Т.Болдбаатарт  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.