Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-03-20
Дугаар 124
Хэргийн индекс 016/2012/0124/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Ганзориг
Зүйл хэсэг
Улсын яллагч С.Алиманцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Долгорсүрэнгийн Ганзоригыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Ганзоригыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ сар 1 /нэг/ хоног хугацаагаар баривчсугай.

3.  Д.Ганзориг нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганзоригоос 570.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Алтанцэцэгт олгож, хохирогч Д.Мөнхбат нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Ганзоригт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.