Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-04-28
Дугаар 0059
Хэргийн индекс 301/2011/0059/э/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхээгийн Уранчимэг
Шүүгдэгч С.Мөнхбуян, Ж.Алтанхуяг
Зүйл хэсэг 098.2. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авгахариад овогт Сүхбаатарын Мөнхбуян, Аадай овогт Жавзандолгорын Алтанхуяг нарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар шүүгдэгч С.Мөнхбуян, Ж.Алтанхуяг нарыг 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

             3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.Мөнхбуян нь хохирогчид 444.000 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг  төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурьдсугай.    

 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мөнхбуян, Ж.Алтанхуяг нарт  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.