Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-06-15
Дугаар 51
Хэргийн индекс 251/2012/0062/э
Шүүх Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Чойжилын Оюунгэрэл
Шүүгдэгч Б.Шинэсэргэлэн
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Н.Ням-Очир
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 286,  294, 297,  298  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ац овгийн Баянмөнхийн Шинэсэргэлэнг машин механизм ашиглан бусдын 97 боодол өвсийг хулгайлж 145500 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Шинэсэргэлэнгийн хувьд оногдох эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан Б.Шинэсэргэлэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Шинэсэргэлэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг / жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Шүүгдэгч Баянмөнх овогтой Шинэсэргэлэн нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч У.Даваанямд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг дурьдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэсэргэлэнгийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 02-р сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

             

7. Хорихоос өөр төрлийн ялтай ялтан Б.Шинэсэргэлэнд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шинэсэргэлэнд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дугаар зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.ОЮУНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.