Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-06-25
Дугаар 353
Хэргийн индекс 014/2012/0358/э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Дашдаваагийн Чулуунхүү
Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Дэмүүл;
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Уянга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290,3, 294, 297 дугаар зүйлийн 297,1,1, 297,1,2, 297,1,3, 297,1,4, 298 дугаар зүйлийн 298,1,1, 298,1,2, 298,1,4  дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон тогтоох нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Дэмүүл нь бусдын эд хөрөнгийг хулгайлсаны  улмаас бага бус хэмжээний хохирол учирсан  гэмт хэргийг давтан,  орон байранд  нэвтэрч үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.

            2,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2 дахь  хэсэгт зааснаар  Б.Дэмүүлд эд хөрөнгө хураагүйгээр 5 сар баривчлах ял шийтгэсүгэй.

            3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51,1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэмүүлд оногдуулсан 5 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

            4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59,2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэмүүл 63 хоног цагдан хоригдсоныг баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5,Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  хүний хөгжил  сангийн  дэвтэр нэг ширхэг, бест  тамхины  хайрцаг,   бор өнгийн  хэтэвч 1 ширхэг зэргийг  Б.Дэмүүлд буцаан олгосугай.

            6, Шүүгдэгч Б.Дэмүүлийн  иргэний үнэмлэхийг  прокурорын  шатанд цагдан хорих 461-р ангид  хүргүүлсэнийг дурьдсугай.

            7, Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510,1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Дэмүүлээс  431,000 төгрөг гаргуулж хохирогч Жавзанпагмын Бадарчид олгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дэмүүлд урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

9.  Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                            Д.ЧУЛУУНХҮҮ

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.