Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-06-27
Дугаар 222
Хэргийн индекс 016/2011/0204/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Шадравын Төгсгэрэл
Шүүгдэгч Б.Батзориг, Б.Эрдэнэбат, Ц.Болдбаатар, Э.Тансаг, Б.Батболд
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ш.Баярбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                                                                         ТОГТООХ НЬ  :

1. Прокуророос шүүгдэгч Б.Батзориг, Б.Эрдэнэбат, Э.Тансаг, Б.Батболд нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг  эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан хөнгөрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

2. Жадаран овогт Бямбасүрэнгийн Батзориг, Лодой овогт Бямбасүрэнгийн Эрдэнэбат, Харнүдэн овогт Энхбатын Тансаг, Шарнууд овогт Бат-Оршихын Батболд Боржигон овогт Цэдэн-Ишийн Болдбаатар нарыг бүлэглэн хоорондоо харилцан зодолдож өөрсдийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Цэдэн-Ишийн Болдбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Б. Б.Батзориг, Б.Эрдэнэбат, Э.Тансаг, Б.Батболд, Ц.Болдбаатар нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Ц.Болдбаатарыг 1 нэг/ жил хорих ялаар  шийтгэсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч   Ц.Болдбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбат 4 хоног, Б.Батболд 4 хоног, Ц.Болдбаатар 4 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

          7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Батзориг, Б.ЭрдэнэбатЭ.Тансаг, Б.Батболд, Ц.Болдбаатар  нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Болдбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 нэг/ жилийн хугацаагаар хянан харглазж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

           9. Шүүгдэгч Б.Батзориг, Б.ЭрдэнэбатЭ.Тансаг, Б.Батболд нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ц.Болдбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         8.  Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй бролох бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч  эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.          

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.