Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-07-02
Дугаар 52
Хэргийн индекс 232/2012/0052/Э
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Борисын Отгонтуяа
Шүүгдэгч Т.Өлзийбадрах, Д.Доржзовд
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Т.Нансалмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бал овгийн Тангадын Өлзийбадрах, Дамбил овгийн Дэндэвийн Доржзовд нарыг ойн тухай хууль тогтоомж зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч Т.Өлзийбадрахыг  2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Доржзовдыг  2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Өлзийбадрахад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Доржзовдод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Т.Өлзийбадрахад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Доржзовдод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг  тус тус тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

5. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 -д зааснаар тэнсэгдсэн ялтнуудын хянан харгалзах хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагдаагийн тасагт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8000 төгрөгний үнэтэй ишгүй сүх, 8000 төгрөгний үнэтэй гар хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 1411 ширхэг гэрийн унь модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгосугай.

7. Мөн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 03-28 ӨВА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашины үнэ болох 650.0 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Өлзийбадрахын хуваарьт хөрөнгөнөөс 325.0 төгрөг, шүүгдэгч Д.Доржзовдын хуваарьт хөрөнгөнөөс 325.0 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

8. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 03-28 ӨВА улсын дугаартай ЗИЛ -130 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, уг автомашиныг түүний хууль ёсны эзэмшигч Г.Чулуунбаатарт буцааж олгосугай.

9. Шүүгдэгч Т.Өлзийбадрах, Д.Доржзовд нар нь цагдан хоригдсон хоноггүй ба Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газарт 1.833.960 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.07.02 52 Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх Борисын Отгонтуяа Т.Өлзийбадрах, Д.Доржзовд 211.1.
2013.02.27 07 Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх Буниагийн Оюунцэцэг Т.М 126.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.22 23 Өвөрхангай аймгийн шүүх Намсрайн Гачмаа Т.М 126.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.05 278 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн Т.Миеэгомбо 126.3.