Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-01-10
Дугаар 0005
Хэргийн индекс 301/2012/0005/Э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Нямаа Баярхүү
Шүүгдэгч Р.Ганбаатар
Зүйл хэсэг 211.2. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Их мэргэд овогтой Ринагийн Ганбаатарыг Ойн тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр Улсын тусгай хамгаалалттай газрын ойд мод бэлтгэж онц их хэмжээний хохирол учруулсан, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын захиргаанаас зарласан тендерт Бунбах хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бичиг баримтыг хуурамчаар ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Р.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр  зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Р.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр  зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд нь багтааж бүгд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ганбаатарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Ганбаатараас 130.886.376 /нэг зуун гучин сая найман зуун наян зургаан мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч БОАЖЯаманд олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 21019189 дугаар хэрэгт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 2647 ширхэг нойтон модыг Улсын орлогод оруулсугай

7. Эрүүгийн 21019189 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Р.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Ганбаатарт урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.