Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-07-04 |
Дугаар | 236 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | О,Ганбаяр |
Зүйл хэсэг | 181.2.1 - догшин авирлаж; 181.2.3. - урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд; |
Улсын яллагч | Б.Өнөрмаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Отгонбаярын Ганбаярыг урьд танхайн гэмт хэрэг шийтгүүлж, ялтай байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар О.Ганбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2008.05.08 ны өдрийн 234 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 1 сарыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар О.Ганбаярын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар О.Ганбаярын цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 6. О.Ганбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |