Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-06-30 |
Дугаар | 229 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Б,Мөнхбаатар |
Зүйл хэсэг | 148.3. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах |
Улсын яллагч | Ц.Нямтайван |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Базаррагчаагийн Мөнхбаатарт холбогдох хэргээс Энэрэлтээс 2008.06.05 нд 100.000 юань залилан мэхэлж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Прокуророос Базаррагчаагийн Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг /2002 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 3. Базаррагчаагийн Мөнхбаатарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож / 2002 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 1.000.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг / 69.000 төгрөг / 300 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 20.700.000 / хорин сая долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Б.Мөнхбаатарын Е0761088 тоот гадаад паспортыг буцаан олгосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар Б.Мөнхбаатарын / 2010 оны 8-р сарын 4-ны өдрөөс сэжигтнээр цагдан хоригдож 2010 оны 8-р сарын 16-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, 2010 оны 9-р сарын 29-нд яллагдагчаар цагдан хорих 1-р хугацааг сунгаж 2010 оны 10-р сарын 13-нд эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан / цагдан хоригдсон 70 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140800 төгрөгөөр тооцож, 9856.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж 10844.000 төгрөгний ялыг эдлүүлсүгэй. 6. Б.Мөнхбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний барьцааны таслан сэргийлэх арга хэмжээний / Нийслэлийн прокурорын газрын 501120230-7 тоот дансанд хадгалагдаж байгаа / 5.000.000 төгрөгийг Нийслэлийн ШГА-нд хүргүүлж, үндсэн болон нэмэгдэл ялд тооцсугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар Б.Мөнхбаатар нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурьдсугай. 8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |