Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-06-06 |
Дугаар | 188 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Г.Батболд Б.Бямбадорж |
Зүйл хэсэг | 181.1. - Танхайрах 181.3. - Танхайрах |
Улсын яллагч | Д.Үүлэн |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Баасанжаргалын Бямбадоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан, Гантулгын Батболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 6 сар хорих, Г.Батболдыг 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар Б.Бямбадоржийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 4. Б.Бямбадорж, Г.Батболд нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |