Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-05-26 |
Дугаар | 179 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | М,Мөнгөнсүх |
Зүйл хэсэг | 181.3. - Танхайрах |
Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Марушийн Мөнгөнсүхийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар М.Мөнгөнсүхийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.Мөнгөнсүхийн цагдан хоригдсон 73 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 5. М.Мөнгөнсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 6. Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргавал тогтолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |