Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-02-06
Дугаар 93
Хэргийн индекс 014/2011/0089/Э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Барьнын Сарантуяа
Шүүгдэгч Цогбадралын Багаболд, Энхтөрийн Чинсанаа
Зүйл хэсэг
Улсын яллагч Г.Тунгалагбуянт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:       

1. Лувсан овогт Энхтөрийн Чинсанаа, Боржигон овогт Цогбадралын Багаболд нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар Э.Чинсанааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар, Ц.Багаболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус  тус хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Ц.Багаболдын нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 10 хоногийн  хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Чинсанаа, Ц.Багаболд нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.           

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Багаболдын цагдан хоригдсон 199 хоногийг хорих ял эдлэх хугацаанд  оруулан тооцож, Э.Чинсанаа цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

6. Шүүгдэгч Ц.Багаболд, Э.Чинсанаа нар нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Чинсанаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.          

8. Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “AnycaII SKTelecom” маркийн гар утасыг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар Ц.Багаболдод буцаан олгосугай.  

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

10. Гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Чинсанаад урьд батлан даалтанд авах, Ц.Багаболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

      

 

ДАРГАЛАГЧ                                    Б.САРАНТУЯА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.02.14 89 Баянзүрх дүүргийн шүүх Сумьяагийн Пүрэвсүрэн Д.Туяа 096.1.
2012.02.06 93 Баянзүрх дүүргийн шүүх Барьнын Сарантуяа Цогбадралын Багаболд, Энхтөрийн Чинсанаа  
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.03.22 193 Нийслэлийн шүүх Цэдэнноровын Тогоохүү Д.Туяа 096.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.05.25 251 Улсын дээд шүүх Дуламын Пунцаг Д.Туяа 096.1.