Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-11-28
Дугаар 70
Хэргийн индекс 011/2011/0070/э
Шүүх Багануур дүүргийн шүүх
Шүүгч Бадамрагчаагийн Баттболор
Шүүгдэгч А.Анхбат
Зүйл хэсэг 253.3. - Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
Улсын яллагч П.Бадамгарав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт зааснаар Хишигт овогт Алтанхуягийн Анхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Хишигт овогт Алтанхуягийн Анхбатыг эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар Хишигт овогт Алтанхуягийн Анхбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. А.Анхбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Анхбатад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, ялтан А.Анхбатад хяналт тавихыг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст  даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэрч А.Үүрийнтуяагийн 3 хуудас мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ж.Солонгын 2 хуудас мэдүүлэг, хавтаст хэргийн 18, 19, 20, 22, 23 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг хадгалах хугацаа дуустал энэ хэрэгт үлдээсүгэй

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Анхбатад авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.02.09 128 Нийслэлийн шүүх Лувсаншаравын Даваасүрэн А.Анхбат 253.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.06.06 355 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн А.Анхбат 253.3.