Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-04-19
Дугаар 28
Хэргийн индекс 012/2012/0023/Э/
Шүүх Налайх дүүргийн шүүх
Шүүгч Батдоржийн Нармандах
Шүүгдэгч Д.Мэндбаяр, Ч.даваацэрэн, Г.Лхамсүрэн, Н.Хүрэлбаатар, О.Баярсайхан
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
247.1. - Гэмт хэргийг нуун далдлах
254.1. - Худал мэдүүлэг өгөх
Улсын яллагч Г.Мижиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

       Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Гонгорын Лхамсүрэнд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Мэндбаярыг хүндрүүлэх нөхцөл, байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овгийн Чалхаагийн Даваацэрэн, Дархчуул овгийн Нанзаддоржийн Хүсэлбаатар, Хотгор овгийн Осордарамын Баярсайхан нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан, Дархчуул овгийн Нанзаддоржийн Хүсэлбаатар, Хотгор овгийн Осордарамын Баярсайхан нарыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ёнхор овгийн Гонгорын Лхамсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт  зааснаар Боржигон овгийн Даваасүрэнгийн Мэндбаярыг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Боржигон овгийн Чалхаагийн Даваацэрэнг 1 /нэг/ жил 6 /зургаа/  сарын,   Дархчуул  овгийн  Нанзаддоржийн  Хүсэлбаатарыг  1  /нэг/  жил  6  /зургаа/ сарын, Хотгор овгийн Осордарамын Баярсайханыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын,     хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дархчуул овгийн Нанзаддоржийн Хүсэлбаатарыг 1 /нэг/ жилийн, Хотгор овгийн Осордарамын Баярсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

     5. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгээр оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялд багтаан Дархчуул овгийн Нанзаддоржийн Хүсэлбаатар, Хотгор овгийн Осордарамын Баярсайхан нарын биечлэн эдлэх ялыг 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.

        6. Шүүгдэгч Ёнхор овгийн Гонгорын Лхамсүрэнд Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Мэндбаярт оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  Нанзаддоржийн Хүсэлбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн, Хотгор овгийн Осордарамын Баярсайханд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын,  Чалхаагийн Даваацэрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын, Ёнхор овгийн Гонгорын Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/  жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

         9. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Чалхаагийн Даваацэрэн, Нанзаддоржийн Хүсэлбаатар, Осордарамын Баярсайхан нарт оногдуулсан 1 / нэг/ жил 6 /зургаа/ сарын, Гонгорын Лхамсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар нь хянан харгалзахаар тус тус тогтоосугай.

      10.  Эрүүгийн  хуулийн Ерөнхий  ангийн  61  дүгээр  зүйлийн  61.4  дэх хэсэгтзааснаар тэнсэгдсэн ялтан Чалхаагийн Даваацэрэн, Нанзаддоржийн Хүсэлбаатар, Осордарамын Баярсайхан, Гонгорын Лхамсүрэн нарт хяналт тавихыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

    11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  зааснаар Д.Мэндбаярын 2011 оны 08 сарын 13-ны өдрөөс 2012 оны 04 сарын     19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 236 /хоёр зуун гучин зургаа/ хоног, Ч.Даваацэрэнгийн 2011 оны 08 сарын 16-ны өдрөөс 2011 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

     12. Нанзаддоржийн Хүсэлбаатар, Осордарамын Баярсайхан, Гонгорын Лхамсүрэн нар цагдан хоригдсон хоноггүй, Ч.Даваацэрэн, Н.Хүсэлбаатар, О.Баярсайхан, Г.Лхамсүрэн нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

       13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Мэндбаяраас 3150450 /гурван сая нэг зуун тавин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан Найдангийн Чулуунцэцэгт олгосугай.

      14. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  модон  иштэй хүрз,  улаан  шонхор  тамхины хайрцаг  1 ширхэг, ногоон иштэй заазуур 1 ширхэг, боргио пивоны шил 1 ширхэг, сайхан нэртэй архины шил 1 ширхэг, тоос сорогчийн хошуу 1 ширхэг, шорт 1 ширхэг, жинсэн өмд 2 ширхэг, хүрэн өнгийн куртик 1 ширхэг, футболк 1 ширхэг, хар алаг майк, цагаан оймс /хос/ зэргийг тус тус устгахыг нарийн бичгийн дарга Б.Бээжинд даалгасугай.

     15. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Мэндбаярын хорих ялыг 2012 оны 04 сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

      16. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг заасугай.

    17. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Мэндбаярыг цагдан хорьж, Ч.Даваасүрэн, Н.Хүсэлбаатар, О.Баярсайхан, Г.Лхамсүрэн нарыг батлан даалтад байлгасугай.

 

   ДАРГАЛАГЧ                           Д.БАВУУ

                                                ШҮҮГЧИД                                   С.ОЛЗОД

                                                                              Б.НАРМАНДАХ                



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.