Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-05-09 |
Дугаар | 148 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Д.Хэнжэбек, Б.Батсүрэн |
Зүйл хэсэг | 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 234.1. - Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух |
Улсын яллагч | Д.Үүлэн |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Даадайгийн Хэнжэбек, Батбаярын Батсүрэн нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-г журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар Д.Хэнжэбекийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих, Б.Батсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Б.Батсүрэнг бичиг баримт устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Батсүрэнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар Д.Хэнжэбекийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Батсүрэнгийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Батсүрэн 63 хоног, Д.Хэнжэбек 73 хоног тус тус цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Батсүрэнгээс 358858 төгрөг гаргуулан хохирогч Оюунтуяад олгож, Д.Хэнжэбек нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 7. Д.Хэнжэбек, Б.Батсүрэн нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |