Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-04-28 |
Дугаар | 136 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Ч.Түвшинбаатар, Ц.Баянмөнх |
Зүйл хэсэг | 181.2.1 - догшин авирлаж; 181.2.5. - бүлэглэж үйлдсэн; |
Улсын яллагч | Д.Цэнгэлмаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Чинзоригийн Түвшинбаатар, Цогтбаатарын Баянмөнх нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Ч.Түвшинбаатарыг 3 жил 3 сар, Ц.Баянмөнхийг 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Түвшинбаатарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52.8-д зааснаар Ц.Баянмөнхийн ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Ч.Түвшинбаатарт оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүргийн ЦХ-т даалгасугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар Ц.Баянмөнхөд 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хүмүүжүүлэх үүргийг эгч Ц.Гэрэлтуяад даалгасугай. 6. Ч.Түвшинбаатар, Ц.Баянмөнх нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |