Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-04-18 |
Дугаар | 122 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Ч.Отгонбат |
Зүйл хэсэг | 125.2. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах |
Улсын яллагч | Ш.Баярбилэг |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Чимэдцэрэнгийн Отгонбатыг давтан бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ч.Отгонбатын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн дэвсгэр болон хөнжлийн даавууг тогтоол хүчин төгөлдөр болмогц М.М.Жаргалсүрэнд буцаан олгож, шатсан даавууны үлдэгдлийг устгаж, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ч.Отгонбатын цагдан хоригдсон 207 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 5. Ч.Отгонбатыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай. 6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |