Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-04-08 |
Дугаар | 112 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Х.Мөнхсоёл |
Зүйл хэсэг | 125.1. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах 126.3. - Хүчиндэх |
Улсын яллагч | Ш.Баярбилэг |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Х.Мөнхсоёлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-ийг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Халзангийн Мөнхсоёлыг бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Х.Мөнхсоёлын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Чингэлтэйн 19-27 тоотод байрлах 4 ханатай гэр болон түүний доторх sharp маркийн зурагт, диван ор, хувцасны шкаф, 1.5х2 хэмжээтэй улаан цоохор өнгийн хивс, түшлэгтэй сандал, пийшин, булган малгай, ханын цаг, халуун тогоо 2 ширхэг, / том , жижиг /, орны аравч, усны сав, метал тэрэг, халуун сав, уртасгагч зэрэг 16 нэрийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2010.09.21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Цэрэнчунтад олгож, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Х.Мөнхсоёлын цагдан хоригдсон 85 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 6. Х.Мөнхсоёлыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай. 7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |