Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-03-29 |
Дугаар | 101 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Э.Мөнгөнтуяад |
Зүйл хэсэг | 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах |
Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар 246.2, 283, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Прокуророос Эрдэнийн Мөнгөнтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 2. Эрдэнийн Мөнгөнтуяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 / гурав / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдсугай. 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Мөнхтуяагаас 135.340 төгрөг гаргуулан хохирогч Ё.Бямбаширд олгосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Мөнгөнтуяа 64 / жаран дөрөв / хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 6. Э.Мөнхтуяаг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |