Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-03-29 |
Дугаар | 100 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Ц.Баттулга, П.Батхишиг |
Зүйл хэсэг | 181.3. - Танхайрах |
Улсын яллагч | Ш. Баярбилэг, |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Цэрэнхишигийн Баттулга, Паламын Батхишиг нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Баттулгыг 4 / дөрвөн / жил, Батчимэгийг 3 / гурван / жил 5 / таван / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д заасныг баримтлан Ц.Баттулга, П.Батчимэг нарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Баттулга, П.Батчимэг нарын цагдан хоригдсон 107 / нэг зуун долоо / хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 5. Ц.Баттулга, П.Батчимэг нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 6. Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |