Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Цагаатгах тогтоол
Огноо 2012-04-13
Дугаар 33
Хэргийн индекс 182/2011/0072/Э
Шүүх Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Б.Гансүх
Зүйл хэсэг
Улсын яллагч Г.Баянбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарын Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 208-р зүйлийн 208.1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Б.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Монгол Улсын Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Р.Галягийн нэхэмжилсэн оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол 3.857500 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурьдаж, шүүгдэгчийн ДГ4065111 тоот иргэний үнэмлэхийг нь шүүгдэгчид буцаан олгосугай.

 

5.  Шүүгдэгч Б.Гансүх нь 359 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

6. Энэ цагаатгах тогтоолыг хохирогч, түүний өмгөөлөгч  нар эс зөвшөөрвөл  цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                      А.САЙНТӨГС  

ШҮҮГЧИД                          Э.БОЛОРМАА 

                                              Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.