Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-03-22 |
Дугаар | 98 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Л.Отгонбаатар |
Зүйл хэсэг | 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах |
Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Лхамсүрэнгийн Отгонбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар Л.Отгонбаатарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Л.Отгонбаатарын цагдан хоригдсон 36 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.Отгонбаатараас 1.594.200 төгрөг гаргуулан хохирогч Ж.Энхболдод олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 6. Л.Отгонбаатарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |