Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-03-14 |
Дугаар | 90 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Ц.Лхагвадорж Н.Баярбат |
Зүйл хэсэг | 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих 220.2. - Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах |
Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Цагаанхүүгийн Лхагвадоржийг тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих, Норовдоржийн Баярбатыг бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-д зааснаар шалгах механикаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Лхагвадорж, Н.Баярбат нарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай. 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 –д зааснаар “ Автобус-1 ” ХХК-иас 3.945.315 төгрөг гаргуулан Р.Дашжавт, Ц.Лхагвадоржоос 745.315 төгрөг, Н.Баярбатаас 1.200.000 төгрөг тус тус гаргуулан “ Автобус-1 “ ХХК-д олгосугай. 5. Ц.Лхагвадорж, Н.Баярбат нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 6. Ц.Лхагвадоржийн жолооны 012451 тоот үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт хүргүүлсүгэй. 7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч, иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |