Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-03-05
Дугаар 130
Хэргийн индекс 015/2012/0082/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Дорлигийн Лувсандорж
Шүүгдэгч А.Ууганбаяр, Ж.Сугар, Б.Баатар
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
107.3. - Бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх
Улсын яллагч Д.Ганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    

           1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Алаг адуун овогт Алтангэрэлийн Ууганбаярт тус дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж  яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Алаг адуун овогт Алтангэрэлийн Ууганбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр  хүнийг санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           Боржигон овогт Жаргалсайханы Сугарыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           Буурал овогт Бямбасүрэнгийн Баатарыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад байхдаа гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           3.Алтангэрэлийн Ууганбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 /арван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,        

           Жаргалсайханы Сугарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар,         

           Бямбасүрэнгийн Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

           4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6-д зааснаар А.Ууганбаярт оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга, Б.Баатарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Ж.Сугарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

           5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар А.Ууганбаярын 2011 оны 7 дугаар сарын  01-ний өдрөөс 2012 оны  3 дугаар сарын 06-ныг хүртэл 249 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Ж.Сугарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг, Б.Баатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

          7.Шүүгдэгч Ж.Сугар 14 хоног цагдан хоригдсон, Б.Баатар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Сугар, Б.Баатар нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

          8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508,1-д зааснаар шүүгдэгч А.Ууганбаяраас 2.095.475 /хоёр сая ерин тав мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Байгалмаад олгосугай.

 

          9.Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн саравчтай малгай 1, хөх өнгийн жинсэн як 1, дугай захтай цайвар хөх өнгийн ноосон футволко 1, цайвар саарал өнгийн давуун өнгийн өмөд 1, хар хөх өнгийн түрсик 1, саарал өнгийн хос оймос 1, үдээстэй хар өнгийн потинк 1ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Байгалмаад өгөх, жигулёвское пивоны бор өнгийн 1.05 сав 1, улаан шаргал өнгийг дөрвөлжин хэлбэртэй тоглоомын карт 1, коноком гэсэн бичигтэй гар утасны батарей 1 ширхэг зэргийг Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

    

        10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Ж.Сугар, Б.Баатар нарт урд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, А.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  А.Ууганбаярт оногдуулсан хорих ялыг 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

         11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         12.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Сугар, Б.Баатар нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах, шүүгдэгч А.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЛУВСАНДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ             

 

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.04.26 334 Нийслэлийн шүүх Ширэндэвийн Бат-Эрдэнэ А.Ууганбаяр, Ж.Сугар, Б.Баатар 091.1., 107.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.06.13 378 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав А.Ууганбаяр, Ж.Сугар, Б.Баатар 091.1., 107.3.