Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-02-24 |
Дугаар | 73 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Л.Хишигбаатарт |
Зүйл хэсэг | 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах 148.3. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах |
Улсын яллагч | Ж.Чимгээ |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь 1. Лувсандоржийн Хишигбаатарыг урьд залилан мэхлэх болон хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 300.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 5 жил 6 сар хорих, давтан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.Хишигбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Л.Хишигбаатарын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мотороло –C-MS600-0511 маркын дэлгэгддэг нүүртэй гар утсыг Нийслэлийн ШГА-нд хүргүүлж, хохиролд тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заааснаар Л.Хишигбаатараас 2.828.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Эрдэнэчимэгт 300.000 төгрөг, Т.Дэлгэрмаад 295.000 төгрөг, Ч.Цэнгэлмаад 1.293.000 төгрөг, Ө.Алтанцэцэгт 940.000 төгрөг тус тус олгож, Ө.Алтанцэцэгийн нэхэмжлэлээс 1.060.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Л.Хишигбаатарын цагдан хоригдсон 264 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Л.Хишигбаатарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧ Ш.ТӨГСГЭРЭЛ
М.АЛДА |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |