Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-01-18
Дугаар 033
Хэргийн индекс 013/2012/0033/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Осордэлэгийн Жанчивнямбуу
Шүүгдэгч Ч.Энхтуул
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч Б.Амарбаясгалан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ НЬ:

 

1. Боржигин овогт Чулуунбатын Энхтуулыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Ч.Энхтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Ч.Энхтуулд оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ч.Энхтуулын цагдан хоригдсон 189 /нэг зуун наян ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Ч.Энхтуул бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Цэцэгдэлгэр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн өмд, цэнхэр өнгийн подволк, хүрэн өнгийн дотоож, хүрэн өнгийн хос оймс, 0.5 граммын “Ерөөл” архины шил 1 ширхэг, ундааны сав 2 ширхэг, хар өнгийн алчуур, “Улааншонхор” тамхины хайрцаг 4 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгаж, өмдний хүрэн өнгөтэй тэлээг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хохирогч С.Цэцэгдэлгэрт буцаан олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Энхтуулыг цагдан хорьсонг хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.01.18 033 Баянгол дүүргийн шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу Ч.Энхтуул 091.1.
2013.01.08 33 Баянгол дүүргийн шүүх Довдонгийн Очмандах Б.Ихбаяр 215.2., 216.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.04.24 191 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Ихбаяр 215.2., 216.1.