Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-04-13
Дугаар 107
Хэргийн индекс 017/2010/0174/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Ёндонгийн Цогтзандан
Шүүгдэгч Д.Отгонжаргал, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Б.Хосбаяр, З.Эрдэнэбат, Б.Цагаантулга
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
182.2. - Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох
Улсын яллагч Õ.Áàçàððàã÷àà
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Имж гаадан овогт Долгорын Отгонжаргал, Дархад овогт Батзанын Бат-Эрдэнэ, Боржигон овогт Батхүүгийн Баттулга, Боржигон овогт Бат-Эрдэнийн Хосбаяр нарыг онц хүнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэмт хэрэгт,

Бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт,

Хан-Буурал овогт Зоригтбаатарын Эрдэнэбат, Боржигон овогт Баатарын Цагаантулга  нарыг бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Отгонжаргалыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар  1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар 10  жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар 10  жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

З.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж,  10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.Цагаантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг,

Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг,

Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10  жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг,

Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10  жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогттоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Отгонжаргал, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Б.Хосбаяр, З.Эрдэнэбат, Б.Цагаантулга нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Отгонжаргалын цагдан хоригдсон 693 хоногийг, Б.Баттулгын цагдан хоригдсон 687 хоногийг, Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 667 хоногийг, Б.Хосбаярын цагдан хоригдсон 685 хоногийг, З.Эрдэнэбатын цагдан хоригдсон 679 хоногийг, Б.Цагаантулгын цагдан хоригдсон 653 хоногийг тус тус тэдний эдэлсэн ялын хугацаанд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Отгонжаргалаас 62.976.610 төгрөгийг гаргуулж ХААН банкинд, 2.600.000 төгрөгийг гаргуулж Монгол-Шуудан банкинд, 78.550 төгрөгийг гаргуулж Д.Нарантуяад, 300.000 төгрөгийг гаргуулж С.Энхболдод,

  Б.Баттулгаас 6.717.431 төгрөгийг гаргуулж ХААН банкинд, 2.511.225 төгрөгийг гаргуулж Монгол Шуудан банкинд, 78.550 төгрөгийг гаргуулж Д.Нарантуяад, 300.000 төгрөгийг гаргуулж С.Энхболдод,

 Б.Бат-Эрдэнээс 6.892.886 төгрөгийг гаргуулж ХААН банкинд, 2.551.225 төгрөгийг гаргуулж Монгол Шуудан банкинд, 78.550  төгрөгийг гаргуулж Д.Нарантуяад, 300.000 төгрөгийг гаргуулж С.Энхболдод,

Б.Хосбаяраас 8.138.290 төгрөгийг гаргуулж ХААН банкинд,

З.Эрдэнэбатаас 1.568.236 төгрөгийг гаргуулж ХААН банкинд, 78.550 төгрөгийг гаргуулж Д.Нарантуяад, 300.000 төгрөгийг гаргуулж С.Энхболдод,

 Б.Цагаантулгаас 968.236 төгрөгийг гаргуулж ХААН банкинд, 78.550 төгрөгийг гаргуулж Д.Нарантуяад, 300.000 төгрөгийг гаргуулж С.Энхболдод тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нараас битүүмжлэгдсэн 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Тоёота чейзер маркийн 64-36 УБЭ дугаартай автомашин,

4.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Соната-3 маркийн 71-60 УБЗ улсын дугаартай автомашин,

2.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн Х портер маркийн 03-20 УБР дугаартай автомашин,

4.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Делика маркийн 63-37 УБУ дугаартай автомашин,  

2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн аксент маркийн 89-50 УБН улсын дугаартай автомашин

5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Тоёото чейзер маркийн 82-97 УБН УБН улсын дугаартай автомашин

165.000 төгрөгөөр үнэлэгдсэн Скай маркын гар утас 2 ширхэг,

340.000 төгрөгөөр үнэлэгдсэн шармал металь бөгж 2 ширхэг,

130.000 төгрөгөөр үнэлэгдсэн цагаан өнгийн металь хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан өнгийн металь гарны бугуйвч 1 ширхэг,

 260.000 төгрөгөөр үнэлэгдсэн амартизатор 4 ширхэг,

 60.000 төгрөгөөр үнэлэгдсэн машины пүрш 4 ширхэг,

 60.000 төгрөгөөр үнэлэгдсэн өндгөн тулгуур 2 ширхэг,

 60,000 төгрөгөөр үнэлэгдсэн хүрдний /руль/ тяайг 2 ширхэг зэрэг эд зүйлсийг шүүгдэгч тус бүрийн хохиролд тооцож олгосугай.

 

9. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гипсэн дээр бэхжүүлсэн авто машины мөр 4 ширхэг, гипсэн дээр бэхжүүлсэн гутлын мөр 2 ширхэг, дакт хальсан дээр бэхжүүлсэн гутлын мөр 1 ширхэг, 13 ширхэг тамхины иш, вакум цонхны эвдэрхий түгжээ 4 ширхэг,  шүдэнзийн хайрцаг 1 ширхэг, 5 хурууны нэхий бээлийн 1 хос, эвдэрхий Монгол цоож 1ш, Хятад цагаан цоож 2 ш /том, жижиг/, эвдэрсэн сейфний түгжээ цоожний эвдэрхийнүүд, цэнхэр өнгийн төмөр цүнх, улаан отвёрка зэргийг устгаж,

Хэргийн газрын үзлэгийг видео бичлэгээр бэхжүүлж авсан сидиг хэрэгт хавсаргаж,

Хүрэн өнгийн жижиг цүнх, хөөрөнгий даалин зэргийг С.Энхболдод буцаан олгож,

Автомашины түлхүүр 5 ширхэг түлхүүрийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газарт хүргүүлж,

АЯ № 0134647 дугаартай 63-37 УБУ ММС Делика автомашин, АЯ № 0184097 дугаартай 03-20 УБР Х.Портер автомашин, АЯ № 0398458 дугаартай 64-36 УБЭ Т.Чейзер автомашин, АЯ № 0341522 дугаартай 89-50 УБН Х.Аксент автомашин, ТА №0217544 дугаартай  89-50 УБН Х-Аксент автмашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Замын Цагдаагийн газрын мэргэжил хяналтын хэлтэст хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, Д.Отгонжаргал, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Б.Хосбаяр, З.Эрдэнэбат, Б.Цагаантулга нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тооцсугай.

11.  Шийтгэх тогтоолд гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Отгонжаргал, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Б.Хосбаяр, З.Эрдэнэбат, Б.Цагаантулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ё.ЦОГТЗАНДАН
                            ШҮҮГЧИД                                           Н.НАРАНТУЯА

                                                                                          П.ТУЯАТ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.