Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-01-24
Дугаар 059
Хэргийн индекс 018/2011/0059/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Дашнямын Цогтсайхан
Шүүгдэгч О.Оюундалай
Зүйл хэсэг 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
Улсын яллагч Б.Энэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Шар Хашиха овогт Отгонбаярын Оюундалайг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэм буруутайд  тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.2.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Отгонбаярын Оюундалайг  20 /хорин / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар  О.Оюундалайд оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

    4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюундалайгийн цагдан хоригдсон 189 (нэг зуун наян есөн) хоногийг  түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт  зааснаар ялтан О.Оюундалайгаас  хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрт 814000 / найман зуун арван дөрвөн мянга / төгрөгийг  гаргуулж  хохирогчийн төлөөлөгч  Д.Батсайханд олгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 см урттай цагаан цэнхэр өнгийн бариултай хутга 1 ширхэг, дрожны тасархай, 1 ширхэг цамц, 1 ширхэг фудволк, 1 ширхэг өмд, 1 ширхэг тэлээ, 1 ширхэг турсик, 1 ширхэг гар нүүрийн алчуур, хос гутал, 1 ширхэг “Ерөөл” архины шил,, “Вонавка” усны сав зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
   
     7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Оюундалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж , түүний  эдлэх ялыг 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

    8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

    Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан О.Оюундалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.04.12 255 Нийслэлийн шүүх Цэдэнноровын Тогоохүү О.Оюундалай 091.2.2
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.06.15 297 Улсын дээд шүүх Дуламын Пунцаг О.Оюундалай 091.2.2