Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-06-14
Дугаар 165
Хэргийн индекс 017/2011/0162/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч М.Баярмаа
Зүйл хэсэг 113.3. - Хүн худалдаалах
Улсын яллагч С.Хишигжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Хиргис овогт Мижиддоржийн Баярмааг хуурч мэхлэх замаар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, ашиг олох зорилгоор хүнийг хил давуулан худалдаалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар М.Баярмааг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар М.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Баярмаад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Баярмаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дах хэсэгт зааснаар 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Баярмаа овогтой Мягмарсүрэн, 2000 оны 5 дугаар сарын 9-ны өдөр төрсөн Халтархүү овогтой Мягмарцогт нарын  эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тогтоож өгөхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Баярмаагаас 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Нансалмаад олгосугай.

8.М.Баярмаагийн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Баярмаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               П.ТУЯАТ

                                             ШҮҮГЧИД                                                Н.НАРАНТУЯА

                                                                                                               Д.ХУЛАН

                                                                                                                                                                               

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.