Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-09-26
Дугаар 453
Хэргийн индекс 014/2011/0453/Э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Барьнын Сарантуяа
Шүүгдэгч Доржхүүгийн Мэндбуян
Зүйл хэсэг 125.2. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах
126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Ж.Ганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283 284 296 297 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:      

1.Шүүгдэгч Их Монгол овогт Доржхүүгийн Мэндбуянг бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.        

2.Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар Д.Мэндбуянг 5 жил 1 сарын хорих ялаар, эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дах хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар тус тус хорьж шийтгэсүгэй.           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Мэндбуянд эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дах хэсгээр оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялд мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дах хэсгээр оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 15 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Д.Мэндбуянгийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.        

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Мэндбуянгийн цагдан хоригдсон 156 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.           

6. Шүүгдэгч Д.Мэндбуян бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар шийдвэрлэвэл зохих зүйлгүйг дурьдсугай.       

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч түүний өмгөөлөг хохирогч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж давах улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болно.           

8.Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Мэндбуянд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж эдлэх ялыг 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.           

 

              ДАРГАЛАГЧ                                Б.САРАНТУЯА 

              ШҮҮГЧИД                                    С.ПҮРЭВСҮРЭН          

                                                                   Т. ШИНЭБАЯР

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.11.24 807 Нийслэлийн шүүх Гүррагчаагийн Алтанчимэг Доржхүүгийн Мэндбуян 125.2., 126.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.01.11 16 Улсын дээд шүүх Содномдаржаагийн Батдэлгэр Доржхүүгийн Мэндбуян 125.2., 126.3.