Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2010-11-16
Дугаар 056
Хэргийн индекс 121/2010/0038/Э
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Тогтоолын Байгонак
Шүүгдэгч М.Өкей, Х.Күнат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч А.Еркегүл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1.Молхы овогт Мухтарын Өкей, Төлек овогт Хызырын Күнат  нар нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын агуулах саванд нэвтрэн орж эд хөрөнгийг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.
2. М.Өкейг иргэн Н.Рымбайн амбаарт нэвтрэн орж 165300 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар, Х.Күнаттай бүлэглэн иргэн Ж.Сезимын амбаарт нэвтрэн орж 264000 төгрөгийн эд зүйл хулгайлан авч гарах гэж байгаад баригдсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 6 сарын   хугацаагаар тус тус хорих ялаар, Х.Күнатыг М.Өкейтэй бүлэглэн иргэн Ж.Сезимын амбаарт нэвтрэн орж 264000 төгрөгийн эд зүйл хулгайлан авч гарах гэж байгаад баригдсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 6 сарын   хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.Өкейд Х.Күнаттай бүлэглэн иргэн Ж.Сезимын амбаарт нэвтрэн орж 264000 төгрөгийн эд зүйл хулгайлан авч гарах гэж байгаад баригдсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан хөнгөн 1жил 6 сарын ялыг, иргэн Н.Рымбайн амбаарт нэвтрэн орж 165300 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оноосон хүнд ял болох 5 жилийн хорих ялд нь багтаад түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хорих ялаар тогтоосугай. 
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар М.Өкейд оногдуулсан 5 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид, Х.Күнатад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар эрэгтэйчүүдийн жирийн  дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар М.Өкейгийн урьдчилан цагдан хоригдсон 186 хоногийг, Х.Күнатын урьдчилан цагдан хоригдсон 63 хоногийг тус тус ялтануудын эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Өкейгээс 103500  төгрөг гаргуулж Н.Рымбайд  олгосугай.  
7. Энэ хэргийн хамт эд мөрийн баримт ирүүлээгүй,хохирогч Ж. Сезим нь хохиролгүй болсон, Х.Күнатаас гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 
8.Энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  М.Өкей, Х.Күнат нарт урьд нь цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж ялтангуудын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолын хувийг  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.