Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-09-28
Дугаар 254
Хэргийн индекс 017/2011/0251/Э
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Дэндэвийн Батсуурь
Шүүгдэгч Т.Наранцацралт
Зүйл хэсэг 147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Г.Алтанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Бямбаагийн Наранцацралтыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Т.Наранцацралтад 3 жил 10 хоног хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан Т.Наранцацралтын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Наранцацралтын цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хохирогч Lazowski Marcin-ийд 200.000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6.  Т.Наранцацралтын эзэмшлийн 88-07 БУА улсын дугаартай Тоёота Терсел маркийн саарал өнгийн хөдөлгүүрийн №В1330сс, аралын №ЕL51-0271474 дугаартай суудлын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.  Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Наранцацралтад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хориж , эдлэх ялыг 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТСУУРЬ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.11.08 760 Нийслэлийн шүүх Цэдэнноровын Тогоохүү Т.Наранцацралт 147.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2012.01.11 19 Улсын дээд шүүх Сандагийн Нямжав Т.Наранцацралт 147.1.