Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-03-18
Дугаар 81
Хэргийн индекс 018/2011/0085/Э
Шүүх Чингэлтэй дүүргийн шүүх
Шүүгч Баасанжавын Зориг
Шүүгдэгч Д.Бат-Өлзий
Зүйл хэсэг
Улсын яллагч Х.Цэвээнжав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Хавиу овогт Доржсэмбийн Бат-Өлзийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Өлзийг 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Өлзийд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Уранчимэг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32 см урттай хутгыг устгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бат-Өлзийг цагдан хорьж, эдлэх ялыг 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Д.Бат-Өлзийд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.