Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-02-21 |
Дугаар | 66 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | П,Ганболд нар |
Зүйл хэсэг | 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх |
Улсын яллагч | Д.Үүлэн |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Пүрэвдоржийн Ганболд, Дуламсүрэнгийн Төгөлдөр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-г журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар П.Ганболдыг 3 жил 5 сар хорих, Д.Төгөлдөрийг 3 жил 6 сар хорих, Дуламсүрэнгийн Төгөлдөрийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар Д.Төгөлдөрийг 3 жил 1 сар хорих, О.Бадам-Эрдэнийг 3 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар П.Ганболдын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар Д.Төгөлдөр, О.Бадам-Эрдэнэ нарын ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар П.Ганболд 44 хоног, Д.Төгөлдөр 154 хоног тус тус цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, О.Бадам-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Бадам-Эрдэнээс 175.000 төгрөг гаргуулан хохирогч Элбэрэлд олгож, П.Ганболд, Д.Төгөлдөр нар нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Д.Төгөлдөрт 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 3 жилийн хугацаагаар, О.Бадам-Эрдэнэд 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, тэдгээрийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Багануур дүүргийн Засаг дарга, хүүхдийн гэмт хэргийг хариуцах хороо болон эх С.Оюунбилэг, Ч.Дуламсүрэн нарт хариуцуулсугай. 8. П.Ганболдыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж. Д.Төгөлдөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Д.Төгөлдөр, О.Бадам-Эрдэнэ нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |