Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-02-11 |
Дугаар | 60 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Г.Мэргэн |
Зүйл хэсэг | 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах |
Улсын яллагч | Б.Өнөрмаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Ганхуягийн Мэргэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5–д зааснаар Г.Мэргэний ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай. 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ө.Золбаярын нэхэмжлэлээс 419500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Г.Мэргэнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн ЦХ-т даалгасугай.
6. Г.Мэргэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |