Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-09-20
Дугаар 073
Хэргийн индекс 121/2011/0067/Э
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Кадирбекийн Бүлдирген
Шүүгдэгч З.Наранхүү,
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Б.Ботакөз
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Соён-Тэлэнгид овогт Зааны Наранхүү нь Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Соён-Тэлэнгид овогт Зааны Наранхүүг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Наранхүүд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч З.Наранхүү нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдож байгаагүй болохыг дурьдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Наранхүүгийн хууль бусаар бэлтгэсэн 2 метрийн урттай, 10 ширхэг, 0.8928 м.куб шинэс модыг хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэн нь З.Наранхүүгийн өөрт нь буцаан олгож, олс 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар З.Наранхүүд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Наранхүүд хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн Засга даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
9. Шүүгдэгч З.Наранхүүд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авсугай.
10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.09.20 073 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх Кадирбекийн Бүлдирген З.Наранхүү, 211.1.
2011.09.21 076 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх Халамханы Мейрамбек Х.Мэльс 216.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.10.24 045 Баян-Өлгий аймгийн шүүх Хабыкейн Жардемхан Х.Мэльс 216.1.