Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-04-12
Дугаар 197
Хэргийн индекс 014/2011/0197/Э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Сумьяагийн Пүрэвсүрэн
Шүүгдэгч Э.Отгонбаяр
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Боржигон овогт Энхбаярын Отгонбаярыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь хохироосон,

Боржигон овогт Энхбаярын Отгонбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах,

Бүрд овогт Батсайханы Ганбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар Э.Отгонбаярыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

Мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар Э.Отгонбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар Б.Ганбаатарын тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Отгонбаярт Эрүүгийн хуулийн. 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбаатарт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар Э.Отгонбаяр, Б,Ганбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Отгонбаярын 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 176 /нэг зуун далан зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Б.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилж ирсэн эд хөрөнгөгүй, Э.Отгонбаяр, Б.Ганбаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Э.Отгонбаяраас 429.203 төгрөгийг, Б.Ганбаатараас 429.203 төгрөгийг гаргуулж О.Уранчимэгт олгох, тэжээгчээ алдсаны тэтгэмж цалингийн зөрүү болох 105.300 төгрөгийг тэнцүү хувааж  Э.Отгонбаяраас 52.650, Б.Ганбаатараас 52.650 төгрөгийг тус тус гаргуулж  сар бүр О.Уранчимэгт олгох, тэтгэмжид өөрчлөлт орсон даруйд зөрүүг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол болон эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Отгонбаяр, Б.Ганбаатар нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.05.24 371 Нийслэлийн шүүх Лувсаншаравын Даваасүрэн Э.Отгонбаяр 215.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.09.28 414 Улсын дээд шүүх Дуламын Пунцаг Э.Отгонбаяр 215.3.