Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-01-20
Дугаар 051
Хэргийн индекс 015/2011/0044/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Л.Даваадорж
Зүйл хэсэг 125.2. - Бэлгийн дур хүслээ žс бусаар хангах
126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Н.Отгонцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монголт овогт Ламжавын Даваадоржийг 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэм буруутайг, хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийхийг завдсан гэм буруутайг тус тус тогтоосугай.

2. Л.Даваадоржийг Эрүүгийн хуулийн /цаашид ЭХ-н/ тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2. дахь хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаатай хорих ялаар, 126 дугаар зүйлийн 126.3. дахь хэсэгт зааснаар 20 /хорь/ жилийн хугацаатай хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3., 60 дугаар зүйлийн 60.3. дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. ЭХ-н ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар Л.Даваадоржид ЭХ-н тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3. дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаатай хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2. дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаатай хорих ялын зарим болох 5 /тав/ жилийг нэмж, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг багтааж, эдэлбэл зохих ялыг 25 /хорин тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. ЭХ-н ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэгт зааснаар Л.Даваадоржийн цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. ЭХ-ийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар Л.Даваадоржид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.  

7. Эрүүгийн 21047233 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дотоож 1 ширхэгийг, хар өнгийн трико 1 ширхэгийг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэгийг, цагаан өнгийн эвхдэг төмөр хутга 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгалын комисст даалгаж, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэгийг, зүүн урд талдаа AZHUANGGE гэсэн бичиг бүхий цайвар ногоон өнгийн оруулгатай хар өнгийн дотоож 1 ширхэгийг, SKY маркийн гар утас 1 ширхэгийг, шаргал өнгийн металл бугуйвч 1 ширхэгийг, бүсэнд зүүдэг утасны гэр 1 ширхэгийг, гоёлын нүдний шил 1 ширхэгийг, хүрэн өнгийн түрийвч, DAVAADORJ гэсэн нэртэй 5587521637709002 дугаар бүхий Голомт банкны карт 1 ширхэгийг, UBE3680 439003608 дугаар бүхий Капитрон банкны карт 1 ширхэгийг, урдаа цахилгаантай хар хөх өнгийн ноосон цамц 1 ширхэгийг, Л.Даваадоржийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх тус бүр 1 ширхэгийг, 2.200 төгрөгийн хамт тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Л.Даваадоржийн ар гэрийнхэнд хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Ч.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Л.Даваадоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.03.24 204 Нийслэлийн шүүх Батаагийн Батцэрэн Л.Даваадорж 125.2., 126.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.05.18 238 Улсын дээд шүүх Дуламын Пунцаг Л.Даваадорж 125.2., 126.3.