Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-03-17
Дугаар 031
Хэргийн индекс 121/2011/0026/Э
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Халамханы Мейрамбек
Шүүгдэгч А.Айымбек
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Т.Серикжан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Ботахара Харажан овгийн Аманкелдийн Айымбекийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Ботахара Харажан овгийн Аманкелдийн Айымбекийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ботахара Харажан овгийн Аманкелдийн Айымбект оногдуулсан нэг жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэргийн улмаас А.Айымбек нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ботахара Харажан овгийн Аманкелдийн Айымбект оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Тэнсэгдсэн ялтан Аманкелдийн Айымбект хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Мөрдөн байцаалтын шатанд А.Айымбекийн Ланд круйзер маркийн 1000 БӨТ дугаартай автомашиныг битүүмжилснийг хүчингүй болгосугай.
8. Хохирогч С.Одгэрэлийн 2 ширхэг рентген зургийг хэргийн хамт хадгалахыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Талгатад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Айымбект урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авсугай.
10. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Баян-Өлгий аймгийн Давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.