Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-01-31 |
Дугаар | 50 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Д,Баатарсүрэн |
Зүйл хэсэг | 153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх |
Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар 248.1.1, 283, 286, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Доржсүрэнгийн Баатарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Доржсүрэнгийн Баатарсүрэнг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Баатарсүрэнгийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Баатарсүрэнгийн цагдан хоригдсон 103 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Баатарсүрэнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж , түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн ЦХ-т даалгасугай. 7. Д.Баатарсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 8. Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |