Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-01-18 |
Дугаар | 30 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Г.Аюурзана |
Зүйл хэсэг | 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах |
Улсын яллагч | Н,Дамбадаржаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар 246.2, 283, 290-р зүйлийн 290.3, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГГТООХ нь: 1. Прокуророос Гэлэнхүүгийн Аюурзанад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 2. Гэлэнхүүгийн Аюурзаныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэсүгэй. 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар Г.Аюурзаны цагдан хоригдсон 106 хоногийг баривчлах ялын 1 хоногт дүйцүүлэн ял эдэлсэнд тооцсугай. 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд ялтан Г.Аюурзанад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |