Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-02-18 |
Дугаар | 29 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Г.Сүхбаатар |
Зүйл хэсэг | 181.3. - Танхайрах |
Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Гончигийн Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Д.Гансэлэмд зэвсэг хэрэглэн танхайрсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Гончигийн Сүхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Г.Сүхбаатарын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зэвтэй, нарийн, 50 см урт хоёр үзүүртэй, махир галын шилээвэр төмрийг устгасугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Сүхбаатараас 25.250 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Энхжаргалд олгож, нэхэмжлэлээс 74750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Г.Сүхбаатарын цагдан хоригдсон 97 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 7. Г.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |