Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-07-05
Дугаар 51
Хэргийн индекс 181/2011/0051/Э
Шүүх Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Хабаатарын Ганболд
Шүүгдэгч Пунцагсүрэнгийн Хурганшагай, Аюурзанын Баярцэцэг
Зүйл хэсэг 091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
254.2. - Худал мэдүүлэг өгөх
Улсын яллагч С.Энхням
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Аюурзанын Баярцэцэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2.       Шүүгдэгч Товогууд овогт Пунцагсүрэнгийн Хурганшагайг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.         Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Товогууд овогт Пунцагсүрэнгийн Хурганшагайг 16 / арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.         Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хурганшагайгийн 2007 оны 11 дүгээр сарын 21 ны өдрийн тус шүүхийн 130 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн , 2010.03.26 ны өдрийн шүүгчийн захирамжаар 10 сар 14 хоногийн   хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хорих ялын заримыг буюу 6/ зургаан/ сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 16 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 16 жил 06 сарын хорих ялаар тогтоосугай.

 

5.         Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Хурганшагайг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

6.           Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хурганшагайд  оногдуулсан 16 жил 06 сарын хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7.         Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хурганшагайгийн 2010.10.25 ны өдрөөс эхлэн урьд цагдан хоригдсон 250 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

8.          Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хурганшагайгийн хувьд ногдох хөрөнгөнөөс 1356000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Газарчин дээд сургуулийн задгайд оршин суух хохирогч К.Саранцэцэгт олгосугай.

 

9.         Шүүгдэгч А.Баярцэцэг нь урьд 44 хоног цагдан хоригдсон болон бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч П.Хурганшагайгийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурьдсугай.

 

10.     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, нимгэн өмд 1 ширхэг,трусик 1 ширхэг, 1 хос оймс , 1 хос гутал, шүүгдэгчийн өмд 1 ширхэг зэргийг  устгасугай.

 

11.     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хурганшагайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Баярцэцэгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12.      Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ                           Х.ГАНБОЛД 

                     ШҮҮГЧИД                              Д.АДЪЯАСҮРЭН 

                                                                 Д.НАРАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.07.05 51 Дорноговь аймгийн шүүх Нопын Болормаа Пунцагсүрэнгийн Хурганшагай, Аюурзанын Баярцэцэг 091.2.15, 254.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2011.11.02 566 Улсын дээд шүүх Дуламын Пунцаг Пунцагсүрэнгийн Хурганшагай, Аюурзанын Баярцэцэг 091.2.15, 254.2.