Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2011-07-21
Дугаар 285
Хэргийн индекс 013/2011/0285/э
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Довдонгийн Очмандах
Шүүгдэгч Б.Улаанхүү, А. Тэнгис, Э. Түмэн-Өлзий
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
146.2. - Бусдын эд хөрөнгийг булаах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
181.3. - Танхайрах
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ НЬ:

 

1. Хошуут овогт Баатаржавын Улаанхүүг давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэрэгт,

зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт,

бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

бүлэглэж, амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

Боржигон овогт Энхтайваны Түмэн-Өлзий, Батболд овогт Аюушийн Тэнгис нарыг бүлэглэж, амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Баатаржавын Улаанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

 

Энхтайваны Түмэн-Өлзий, Аюушийн Тэнгис нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Б.Улаанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялуудыг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Б.Улаанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоосугай.

 

5. Б.Улаанхүү, Э.Түмэн-Өлзий, А.Тэнгис нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Б.Улаанхүүгийн цагдан хоригдсон 409 /дөрвөн зуун ес/, Э.Түмэн-Өлзийн цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/, А.Тэнгисийн цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэдгээрийн тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Э.Түмэн-Өлзий, А.Тэнгис нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Улаанхүүгээс 103.000 төгрөг гаргуулж, хохирогч Батбаярын Цолмонд,

Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн 900096019 тоот дансанд байгаа эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээний мөнгө болох 500.000 төгрөг болон Баянгол дүүргийн шүүхэд байгаа 96.880 төгрөг, нийт 596.880 төгрөгийг гаргуулж, хохирогч Дашдэмбэрэлийн Бүтэд-д тус тус олгосугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Улаанхүү, Э.Түмэн-Өлзий, А.Тэнгис нарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.