Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2011-01-11 |
Дугаар | 21 |
Хэргийн индекс | 016/2011/0000/Э |
Шүүх | Сүхбаатар дүүргийн шүүх |
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Шүүгдэгч | Цэндсүрэнгийн Ганболд |
Зүйл хэсэг | 126.2.4. - насанд хүрээгүй хүнийг; |
Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Цэндсүрэнгийн Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 126 дугаар зүйлийн 126.2.4 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Цэндсүрэнгийн Ганболдыг хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ц.Ганболдын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн / ШШҮХ-ийн архивт хадгалагдаж байгаа / 1 ширхэг дотоожийг устгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Ганболдоос 100.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Наранцэцэгт олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Ганболдын цагдан хоригдсон 337 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Ц. Ганболдыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ш.ТӨГСГЭРЭЛ
М.АЛДАР
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2011.09.28 | 412 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Ц.Баттулга, П.Батхишиг | 181.3. |
2011.10.05 | 419 | Улсын дээд шүүх | Дуламын Пунцаг | Х.Мөнхсоёл | 125.1., 126.3. |
2012.02.29 | 116 | Улсын дээд шүүх | Тогтохын Уранцэцэг | Д.Бямбадорж | 096.1. |