Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-08
Дугаар 0158
Хэргийн индекс 221/2013/0158/э
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Бат-Очирын Бямбасүрэн
Шүүгдэгч Э.Соёмбо
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Т.Ганзориг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Шүүгдэгч Балжир овгийн Эрдэнэчимэгийн Соёмбыг  бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Соёмбыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.       

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 504 дүгээр зүйлийн 504.1-д заасныг баримтлан Э.Соёмбоос 1.595.000 төгрөг гаргуулан хохирогч Анандцэгцэд /хууль ёсны төлөөлөгч Мандах/-д олгосугай.

6.  Шийтгэх тогтоол танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Соёмбод авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх  тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.22 0158 Орхон аймгийн шүүх Пүрэвсүрэнгийн Батсайхан Э.Соёмбо 099.1.