Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-16
Дугаар 135
Хэргийн индекс 191/2013/0135/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Х.Улсбаяр, Г.Азжаргал
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Т.Батжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Боржигон овогт Хуягбаатарын Улсбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, бүлэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Азжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Х.Улсбаярыг 2 /хоёр/ жил хорих, шүүгдэгч Г.Азжаргалыг 5 /тав/ сарын  баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Х.Улсбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Энэ  хэрэгт  эд  мөрийн  баримт хураагдаж ирээгүй бөгөөд бичгийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Х.Улсбаярын ЖЭ86122812 регистрийн дугаартай, ялтан Г.Азжаргалын  ЖЮ88100618 регистрийн  дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

5. Ялтан Х.Улсбаяр, Г.Азжаргал нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Х.Улсбаяр Г.Азжаргал нарт  авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2013 оны 12 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Х.Улсбаяр Г.Азжаргал, тэдний өмгөөлөгч А.Мөнхсайхан, хохирогч Б.Ганчимэг нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх   энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Х.Улсбаяр, Г.Азжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.