Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-28
Дугаар 127
Хэргийн индекс 191/2013/0127/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Д.Дэлгэрмаа, Т.Тулгаа
Зүйл хэсэг 094.1. - Бусдыг болгоомжгүй алах
Улсын яллагч Д.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Хавхчин овогт Тэгшээгийн Тулгааг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг, шүүгдэгч Хуацай овогт Дашдоржийн Дэлгэрмааг барилга дээр аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Т.Тулгааг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрмаагийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Т.Тулгаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, ялтан Д.Дэлгэрмаад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт ялтан Т.Тулгаа, Д.Дэлгэрмаа нар нь цагдан хоригдсон хоноггүй Дорнод аймгийн Барилга цахилгаан сантехник угсралт-худалдааны "Сүхжин" ХХК-нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн төлөөлөгч Д.Ариунтунгалагт нийт 58.489.200 /тавин найман сая дөрвөн зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөг, ялтан Т.Тулгаа нь 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг тус тус төлсөн бөгөөд одоо ялтан Т.Тулгаа Д.Дэлгэрмаа нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Ө.Цогтгэрэлийн, ялтан Д.Дэлгэрмаагийн эд хөрөнгө битүүмжилсэн 2012 оны 11 сарын 23-ны өдрийн, ялтан Т.Тулгаагийн эд хөрөнгө битүүмжилсэн 2013 оны 03 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Т.Тулгаад оногдуулсан 2 жилийн хорих, ялтан Д.Дэлгэрмаад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж тэнсэгдсэн ялтан Т.Тулгаа, Д.Дэлгэрмаа нарт хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач М.Сүхбатын өмсөж явсан хар хөх өнгийн нимгэн ноосон цамц 1 ширхэг, цайвар саарал өнгийн оруулгатай, цайвар ногоон өнгийн даавуугаар хийгдсэн дотуур богино өмд 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, "Барилгын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм", Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Соёлмаагийн 2012 оны 07 сарын 29-ний өдөр "Сүхжин" ХХК-иас авсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбогдолтой тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичиг баримтуудын 2 ширхэг дэвтрийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн ЛМ91111412 регистрийн дугаартай, Монгол Улсын иргэний үнэмлэхийг ялтан Т.Тулгаад, ЖВ68112803 регистрийн дугаартай, Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг ялтан Д.Дэлгэрмаа нарт тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Т.Тулгаа, Д.Дэлгэрмаа нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тус бүрийн 1 жилийн хугацааг 2013 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Т.Тулгаа, түүний өмгөөлөгч З.Уранцэцэг, ялтан Д.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогчийн төлөөлөгч Д.Ариунтунгалаг, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн  нар давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Т.Тулгаа, Д.Дэлгэрмаа нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.